Нууцлалын бодлого
Энэ бодлого нь TimeGate ирцийн апп (iOS, Android) болон байгууллагын админ панелд (admin.timegate.mn) хамаарна. Үйлчилгээг Coremind LLC («бид») үзүүлнэ.
TimeGate-ийг таны ажил олгогч байгууллага ашигладаг. Таны мэдээллийг ямар зорилгоор боловсруулахыг ажил олгогч тодорхойлно (мэдээлэл хариуцагч). Бид ажил олгогчийн өмнөөс, түүнтэй байгуулсан гэрээний дагуу мэдээллийг хадгалж боловсруулна (мэдээлэл боловсруулагч). Time Gate Chat аппын нууцлалын бодлого тусдаа.
1. Бид ямар мэдээлэл хадгалдаг вэ?
- Ажил олгогчийн оруулсан мэдээлэл: овог нэр, утасны дугаар, имэйл, хэлтэс, албан тушаал, хүйс, төрсөн огноо, ажилд орсон огноо, ажлын хуваарь. Ажил олгогч өөрийн ERP системээс (жишээ нь Odoo) татаж болно.
- Нэвтрэлт: утасны дугаар, нууц үг (зөвхөн нэг талын шифрлэлтээр, hash хэлбэрээр), SMS-ээр илгээсэн нэг удаагийн код.
- Ирцийн бүртгэл: бүртгэсэн цаг, оффисын нэр, бүртгэлийн арга (гараар, автомат, WiFi), тухайн агшны нэг байршлын цэг. WiFi-аар бүртгэх үед оффисын сүлжээ мөн эсэхийг шалгахын тулд утасны холбогдсон WiFi сүлжээний нэр (SSID/BSSID) илгээгдэнэ. Байршлын талаар 2-р хэсэгт дэлгэрэнгүй.
- Хүсэлтүүд: чөлөө, илүү цаг, ирц засах болон бусад хүсэлт, тэдгээрийн тайлбар, хавсаргасан зураг.
- Ажил олгогч асаасан модулиудын мэдээлэл: KPI үнэлгээ, цалингийн тооцоо (цалин, нэмэгдэл, суутгал), хоолны захиалга, хурлын өрөөний захиалга, санал асуулга, үүргийн хуваарь, зарлал.
- Профайл зураг — та эсвэл ажил олгогч оруулсан бол.
- Төхөөрөмж: төхөөрөмжийн танигч, загвар, нэр, үйлдлийн систем, аппын хувилбар, push мэдэгдлийн token, аппын жинхэнэ эсэхийг шалгасан (App Attest / Play Integrity) үр дүн.
- Нэвтрэлт ба чухал үйлдлийн бүртгэл: IP хаяг, хөтөч эсвэл аппын мэдээлэл (user agent).
- Журам зөвшөөрсөн нотолгоо: аль баримтын аль хувилбарыг хэзээ зөвшөөрсөн, тэр үеийн IP хаяг, аппын хувилбар.
- Алдаа засахад зориулсан техникийн тэмдэглэл — 14 хоногийн дараа автоматаар устна.
2. Байршлын мэдээлэл
TimeGate таны байршлыг тасралтгүй мөрддөггүй. Хөдөлгөөний зам, явсан газрын түүх цуглуулдаггүй, хадгалдаггүй. Байршлын мэдээлэл зөвхөн ирцийн бүртгэл үүсэх агшинд, нэг цэгээр илгээгдэнэ.
Автомат ирц хэзээ ажилладаг вэ?
Автомат ирц анхнаасаа унтраалттай. Энэ нь зөвхөн дараах хоёр нөхцөл хоёулаа биелсэн үед ажиллана:
- Таны ажил олгогч байгууллага хүсэлт гаргаж, байгууллагадаа автомат ирцийг асаалгасан;
- Та өөрөө утсан дээрээ автомат ирцийг асааж, «Үргэлж» байршлын зөвшөөрөл өгсөн.
Аль нэг нь биелээгүй бол апп хаалттай үед таны байршлыг ашиглахгүй. Байршил зөвхөн та аппыг нээж гараар бүртгэх эсвэл хүсэлт гаргах үед ашиглагдана.
Байршил хэзээ илгээгдэх вэ?
- Гараар бүртгэхэд — «Ирц бүртгэх» товч дарах агшны байршил.
- «Алсаас ажилласан» хүсэлт гаргахад — хүсэлт гаргах агшны байршил.
- Автомат ирц ажиллаж байгаа үед:
- оффисын бүсэд орох үед — бүсийн доторх цэг;
- оффисын бүсээс гарах үед — гарсан агшны, бүсийн гаднах цэг;
- гарах бүртгэл үүсээгүй үлдсэн бол 18 цагийн дотор аппыг нээх эсвэл оффисын WiFi-аас салах үед гарах бүртгэл тэр агшны байршилтай үүснэ. Энэ цэг оффисоос хол байж болно.
Апп хаалттай үед юу болдог вэ?
Автомат ирц ажиллаж байгаа бол утасны үйлдлийн систем оффисын эргэн тойронд тогтоосон бүсийг хянаж, бүсэд орох эсвэл гарах үед аппыг сэрээнэ. iOS утас мөн ойролцоогоор 500 метр явах бүрд аппыг богино хугацаанд сэрээдэг. Тэр үед апп оффис хүртэлх зайг зөвхөн утсан дотроо тооцоолох бөгөөд серверт юу ч илгээдэггүй.
Автомат ирц ажлын цагийн хуваарь шалгадаггүй. Тиймээс ажлын бус цагт оффисын бүсэд орж гарвал ирцийн бүртгэл ба тэр агшны цэг үүснэ.
Байршлын мэдээллийг хэн харах вэ?
- Ажил олгогчийн админ, HR, менежерүүд — зөвхөн оффисын нэр ба цагийг харна. Координат, газрын зураг тэдэнд харагдахгүй.
- Та — өөрийн бүртгэлийг.
Таны сонголт
- Аппын профайл хэсгээс автомат ирцийг хүссэн үедээ унтраах. Тэр үед апп хаалттай үед байршлыг ашиглахгүй, та гараар бүртгэх боломжтой хэвээр.
- Утасны тохиргооноос байршлын зөвшөөрлийг «Зөвхөн апп ашиглах үед» болгох эсвэл бүрмөсөн цуцлах.
- Ажил олгогч автомат ирцийг байгууллагын хэмжээнд хүссэн үедээ унтрааж болно.
Хуурамч байршил үүсгэдэг программаар илгээсэн бүртгэлийг систем хүлээн авахгүй.
3. Мэдээллийг юунд ашигладаг вэ?
- Ирцийн бүртгэл хөтлөх, ажилласан цаг, хоцролт, чөлөөг тооцох.
- Ажил олгогчид тайлан гаргах, хүсэлт батлах; цалингийн модуль асаалттай бол цалин тооцох.
- Танд мэдэгдэл илгээх (хүсэлтийн шийдвэр, сануулга).
- Өөр хүний дансаар, өөр утаснаас эсвэл хуурамч байршлаар ирц бүртгэхээс хамгаалах.
- Техникийн дэмжлэг үзүүлэх, алдаа засах, үйлчилгээг сайжруулах.
Бид таны мэдээллийг худалдахгүй, сурталчилгаанд ашиглахгүй.
4. Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?
- Таны ажил олгогч — эрхийн тохиргооны дагуу (HR, админ, менежер).
- Coremind LLC-ийн эрх бүхий техникийн ажилтан — техникийн дэмжлэг үзүүлэх, алдаа засах шаардлагатай хэмжээнд.
- Ажил олгогчийн ERP систем — ажил олгогч холбосон бол ажилтан, ирц, хүсэлтийн мэдээлэл солилцоно. Байршлын координат дамжихгүй.
- Техникийн үйлчилгээ үзүүлэгчид — push мэдэгдэл, SMS-ээр нэвтрэх код илгээх, аппын жинхэнэ эсэхийг шалгах, алдааг илрүүлэх зэрэг үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай мэдээллийг л авна. Тэдний зарим нь гадаадад байрладаг. Ажил олгогч AI шинжилгээний модуль асаасан тохиолдолд ирцийн хүсэлтийн тайлбарын текст (имэйл, утасны дугаар нуугдана) болон нэргүй тоон мэдээлэл AI үйлчилгээ рүү илгээгдэнэ. Байршил илгээгдэхгүй.
- Хуулийн шаардлагаар — Монгол Улсын хуульд заасан эрх бүхий байгууллагын хүсэлтээр.
5. Хаана, хэр удаан хадгалах вэ?
- Мэдээлэл Coremind LLC-ийн удирддаг серверт хадгалагдана.
- Хэрэглэгчийн мэдээлэл, ирц, хүсэлт, цалингийн бүртгэл — ажил олгогч үйлчилгээг ашиглаж байх хугацаанд, эсвэл ажил олгогч устгуулах хүртэл. Ажлаас гарсан ажилтны данс идэвхгүй болох ч ирц, цалингийн түүх нь ажил олгогчийн хөдөлмөрийн болон нягтлан бодох бүртгэлд хадгалагдана.
- Ирцийн бүртгэлийн байршлын цэг — ирцийн бүртгэлтэй хамт.
- AI туслахын яриа — 90 хоног.
- Журам зөвшөөрсөн нотолгоо — хууль, гэрээ, маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд.
6. Аюулгүй байдал
- Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.
- Нууц үгийг hash хэлбэрээр хадгалдаг тул бид таны нууц үгийг мэдэхгүй.
- Хандалтыг эрхээр хязгаарладаг. Ажил олгогчийн хэрэглэгчид байршлын координат харахгүй.
- Ирцийг зөвхөн таны бүртгэлтэй утаснаас хүлээн авна.
- Чухал үйлдлүүд (эрх, данс, ирц засах) үйлдлийн бүртгэлд (audit log) бичигддэг.
- Мэдээллийн зөрчил таны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бол хуульд заасан журмаар мэдэгдэнэ.
7. Таны эрх
- Харах — ирц, хүсэлт, хуваарь, үлдэгдлээ аппаас харна.
- Мэдэх, хуулбар авах — таны мэдээллийг ямар зорилгоор, хэнд дамжуулж боловсруулсныг мэдэх, хуулбар авах.
- Засуулах — буруу мэдээллийг ажил олгогчийн HR-аар засуулна. Ирцийн алдааг «Ирц засах хүсэлт»-ээр гаргана.
- Зөвшөөрлөө цуцлах — автомат ирц, байршлын зөвшөөрөл, push мэдэгдлийг аппын болон утасны тохиргооноос унтраана. Бусад зөвшөөрлөө ажил олгогчийн HR-аар эсвэл бидэнд бичгээр цуцална. Цуцлахаас өмнө хууль ёсоор боловсруулсан мэдээлэл хүчинтэй хэвээр үлдэнэ.
- Тайлбар, гомдол гаргах — системийн автомат тэмдэглэгээ (жишээ нь «сэжигтэй бүртгэл») дангаараа шийдвэр болохгүй. Түүнтэй холбоотой шийдвэрт тайлбар, гомдол гаргах эрхтэй.
- Данс, мэдээллээ устгуулах — ажил олгогчийн HR-т хандах, эсвэл info@coremind.mn хаягаар бичнэ үү. Бид ажил олгогчтой зөвшилцөн шийдвэрлэнэ. Хуульд заасан хугацаанд хадгалах үүрэгтэй ирц, цалингийн бүртгэл ажил олгогчийн шийдвэрээр үлдэж болно. Устгасан мэдээлэл техникийн нөөцөөс 30 хоногийн дотор бүрэн арилна.
8. Хүүхэд
TimeGate нь байгууллагын ажилтнуудад зориулсан бөгөөд хүүхдэд зориулаагүй.
9. Өөрчлөлт
Бодлогыг мэдэгдэхүйц өөрчилбөл хувилбарын дугаар, огноог шинэчилж, апп эсвэл ажил олгогчоор дамжуулан мэдэгдэнэ.
10. Холбоо барих
И-мэйл: info@coremind.mn
Байгууллага: Coremind LLC
Үйлчилгээний нөхцөл: timegate.mn/terms