GPS-д суурилсан ажилтны ирц бүртгэлийн систем. Ажилтан ажилдаа ирэхэд ирц нь байршил, WiFi-аар баталгаажиж бүртгэгдэнэ — хуваарь, хүсэлт, тайлан нэг дор.
Ажилтан уу? Бүртгүүлэх шаардлагагүй — аппаа татаад HR-ын бүртгэсэн утасны дугаараараа нэвтэрнэ.
Бидэнд итгэдэг байгууллагууд
Ирц, ээлжийн хуваарь, хүсэлт, тайланг нэг дороос — ажилтанд хялбар, менежерт ил тод.
Ажилтан ажлын байрны бүсэд орж гарахад ирц өөрөө бүртгэгдэнэ. Байршил, оффисын WiFi эсвэл хоёуланг шаардаж болно; хүсвэл нэг товшилтоор гараар бүртгүүлнэ.
Хуурамч байршлын аппыг илрүүлж хаана, данс ажилтны өөрийн утсанд уягдана, байршлыг сервер шалгана. Өөр хүний утаснаас бүртгүүлэх боломжгүй.
24/48, 12/24, сэлгээт ээлж, уян хатан цаг. Сарын хуваарийг нэг календарь дээр Excel шиг сонгоод засна.
Чөлөө, илүү цаг, ирцийн засвар, зайнаас бүртгэх хүсэлтийг утаснаасаа гаргана. Менежер батлахад мэдэгдэл ирж, үлдэгдэл өөрөө тооцогдоно.
Ирц, хоцролт, илүү цагийн сарын тайланг Excel-ээр татна. KPI үнэлгээ, НДШ, ХХОАТ-тай цалингийн тооцоо нэг системд.
Сүлжээ тасарсан үед бүртгэл утсанд хадгалагдаж, холбогдмогц автоматаар илгээгдэнэ.
Ирц бүртгэлээс эхлээд хуваарь, чөлөө, тайлан хүртэл — 4 энгийн алхам.
Ажилтан ажлын байрны бүсэд ороход ирц автоматаар, эсвэл нэг товшилтоор бүртгэгдэж, утсанд нь мэдэгдэл ирнэ. Байршлыг сервер шалгаж, хуурамч GPS-ийг хаана.
24/48, 12/24, "4 ажиллаад 4 амрах" зэрэг цикл хуваарь, уян хатан эхлэх цаг. Ажилтан ирэх 14 хоногийн ээлжээ урьдчилан хардаг.
Чөлөө, илүү цагийн хүсэлтийг утаснаасаа гаргаж, менежер шууд батална. Амралтын үлдэгдэл квот автоматаар тооцогдоно.
Ирц, цаг ашиглалтын тайланг Excel-ээр татах, KPI гүйцэтгэлийн үнэлгээ, push мэдэгдэл — бүгд нэг дор.
Ээлж дуустал үлдсэн хугацаа, амралтын үлдэгдэл, энэ сарын ирц — утасны дэлгэц дээр шууд.
Ирц бүртгүүлмэгц ээлж дуустал үлдсэн хугацаа гарна — Dynamic Island дээр ч.
Өнөөдрийн төлөв, амралтын үлдэгдэл, энэ сарын ирц — нэг харцаар.
Ээлжийн явц тоолуурын хамт мэдэгдлийн самбарт байнга харагдана.
Виджет iOS 16, түгжээтэй дэлгэцийн тоолуур iOS 16.2-оос дээш хувилбарт ажиллана.
Бүх ирц, хоцролт, чөлөө, хүсэлтийг бодит цагт хянаж, хэлтэс, байршил бүрээр задлан тайлагнана.
Цагтаа, хоцорсон, ирээгүй, ээлж эхлээгүй хүмүүс нэг харцаар — тоон дээр дарахад нэрсийн жагсаалт нээгдэнэ.
Хүлээгдэж буй хүсэлт, гарах бүртгэлгүй өдөр, цалин бодохын өмнөх шалгалт — юуг шийдэхээ шууд харна.
Ирцийн тайланг Excel-ээр татах, хэн юуг харах эрх, хэлтэс, хуваарийг веб дээрээс удирдах.
Ирцийн үндсэн системээс гадна хүний нөөцийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх модулиуд. Нэмэлт модулиудыг танай байгууллагад тохиролцоогоор нээнэ.
Ажилтнууд тусдаа чат аппаар хамт ажиллагсадтайгаа 1:1 ба бүлгээр харилцана — хариулт, дурдалт, мессеж хайлттай. Time Gate-ийн утас, нууц үгээрээ нэвтэрнэ, шинэ бүртгэл хэрэггүй. Байгууллагын админ хүсвэл унтрааж болно.
Ирцээс шууд бодно — НДШ, ХХОАТ, урьдчилгаа, тогтмол нэмэгдэл, суутгалтай.
Ирц, илүү цаг, чөлөөний талаар монголоор асуухад хариулж, долоо хоног бүр тойм бичнэ. Ажилтны нэр AI руу явахгүй.
Оффисоос гадуур ажиллахдаа зураг, байршилтайгаар бүртгүүлж, менежер батална.
Загвараар үнэлгээ хийж, ажилтан → менежер → удирдлагын шатаар батална.
Олон асуулттай, нөхцөлт асуулт, нэргүй горим, үр дүнг Excel-ээр.
Ажилтан бүрд QR кодтой нийтийн карт — утсанд нэг товшилтоор хадгална.
Өрөө захиалах, давтагдах хурал, захиалга батлах, хурлын өмнө сануулах.
Жижүүр, цэвэрлэгээ зэрэг үүргийг ээлжлэн хуваарилж, ажилтанд сануулна.
Хэлтэс, ажилтан сонгон зарлал, мэдэгдэл илгээж, шинэ ажилтныг танилцуулна.
Өдрийн цэснээс захиалж, QR кодоор олгоно. Компанийн татаас, сарын тооцоотой.
Odoo-оос хэлтэс, ажилтан, чөлөө, цагийн хуудсыг автоматаар татаж, API-аар өгөгдөл өгнө.
Ажилтнуудаа Excel файлаас нэг дор оруулж, «Эхлэх» алхмуудаар байршил, хуваарийг тохируулна.
Аль ч байгууллага захиалах боломжтой. НӨАТ багтсан, нэмэлт хураамжгүй.
Байгууллагаа бүртгүүлж Pro багцыг 14 хоног үнэгүй турших →
Бүртгэлийг бид шалгаж баталгаажуулмагц утсанд тань SMS ирж, туршилт эхэлнэ. Дэлгэрэнгүй үнийн саналыг бидэнтэй холбогдож аваарай.
Аль ч байгууллага, компани Time Gate-ийг ажилтнууддаа нэвтрүүлэх боломжтой. Байгууллагаа бүртгүүлээрэй — бид шалгаж баталгаажуулмагц 14 хоногийн үнэгүй туршилт эхэлнэ. Demo үзэх, үнийн санал авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Ажилтан бол бүртгүүлэх шаардлагагүй — HR тань таныг системд оруулна.
Register your organization — once we approve it, your 14-day free trial begins. Or contact our sales team for a demo and pricing.