Time Gate · GPS ирц бүртгэл

Зөв газар.
Зөв цаг.

GPS-д суурилсан ажилтны ирц бүртгэлийн систем. Ажилтан ажилдаа ирэхэд ирц нь байршил, WiFi-аар баталгаажиж бүртгэгдэнэ — хуваарь, хүсэлт, тайлан нэг дор.

Ажилтан уу? Бүртгүүлэх шаардлагагүй — аппаа татаад HR-ын бүртгэсэн утасны дугаараараа нэвтэрнэ.

iOS & Android• Автомат ирц• Монголд бүтээсэн

Бидэнд итгэдэг байгууллагууд

Боломжууд

Нэг апп — бүх ирцийн менежмент

Ирц, ээлжийн хуваарь, хүсэлт, тайланг нэг дороос — ажилтанд хялбар, менежерт ил тод.

Автомат ирц

Ажилтан ажлын байрны бүсэд орж гарахад ирц өөрөө бүртгэгдэнэ. Байршил, оффисын WiFi эсвэл хоёуланг шаардаж болно; хүсвэл нэг товшилтоор гараар бүртгүүлнэ.

Хуурамч бүртгэлээс хамгаалалт

Хуурамч байршлын аппыг илрүүлж хаана, данс ажилтны өөрийн утсанд уягдана, байршлыг сервер шалгана. Өөр хүний утаснаас бүртгүүлэх боломжгүй.

Ээлжийн хуваарь

24/48, 12/24, сэлгээт ээлж, уян хатан цаг. Сарын хуваарийг нэг календарь дээр Excel шиг сонгоод засна.

Хүсэлт ба батлалт

Чөлөө, илүү цаг, ирцийн засвар, зайнаас бүртгэх хүсэлтийг утаснаасаа гаргана. Менежер батлахад мэдэгдэл ирж, үлдэгдэл өөрөө тооцогдоно.

Тайлан, KPI, цалин

Ирц, хоцролт, илүү цагийн сарын тайланг Excel-ээр татна. KPI үнэлгээ, НДШ, ХХОАТ-тай цалингийн тооцоо нэг системд.

Сүлжээгүй үед ч ажиллана

Сүлжээ тасарсан үед бүртгэл утсанд хадгалагдаж, холбогдмогц автоматаар илгээгдэнэ.

Хэрхэн ажилладаг

Бүртгэлээс тайлан хүртэл

Ирц бүртгэлээс эхлээд хуваарь, чөлөө, тайлан хүртэл — 4 энгийн алхам.

1

Ирэхэд ирц бүртгэгдэнэ

Ажилтан ажлын байрны бүсэд ороход ирц автоматаар, эсвэл нэг товшилтоор бүртгэгдэж, утсанд нь мэдэгдэл ирнэ. Байршлыг сервер шалгаж, хуурамч GPS-ийг хаана.

2

Ээлжийн хуваарь

24/48, 12/24, "4 ажиллаад 4 амрах" зэрэг цикл хуваарь, уян хатан эхлэх цаг. Ажилтан ирэх 14 хоногийн ээлжээ урьдчилан хардаг.

3

Чөлөө, илүү цагийн хүсэлт

Чөлөө, илүү цагийн хүсэлтийг утаснаасаа гаргаж, менежер шууд батална. Амралтын үлдэгдэл квот автоматаар тооцогдоно.

4

Тайлан, KPI, мэдэгдэл

Ирц, цаг ашиглалтын тайланг Excel-ээр татах, KPI гүйцэтгэлийн үнэлгээ, push мэдэгдэл — бүгд нэг дор.

Ажилтны утсан дээр

Апп нээлгүйгээр харагдана

Ээлж дуустал үлдсэн хугацаа, амралтын үлдэгдэл, энэ сарын ирц — утасны дэлгэц дээр шууд.

iPhone

Түгжээтэй дэлгэц дээр

Ирц бүртгүүлмэгц ээлж дуустал үлдсэн хугацаа гарна — Dynamic Island дээр ч.

iPhone · Android

Нүүр дэлгэцийн виджет

Өнөөдрийн төлөв, амралтын үлдэгдэл, энэ сарын ирц — нэг харцаар.

Android

Мэдэгдлийн самбарт

Ээлжийн явц тоолуурын хамт мэдэгдлийн самбарт байнга харагдана.

Виджет iOS 16, түгжээтэй дэлгэцийн тоолуур iOS 16.2-оос дээш хувилбарт ажиллана.

Админ панел

Менежерийн хяналтын самбар

Бүх ирц, хоцролт, чөлөө, хүсэлтийг бодит цагт хянаж, хэлтэс, байршил бүрээр задлан тайлагнана.

Хяналтын самбар

2026-10-27, Мягмар Чөлөө 3 Ирц 5 Илүү цаг 2
Өнөөдрийн ирц
Ирсэн 41 / 48 Ирэх ёстой 48 хүний 85%
Цагтаа36
Хоцорсон5дунджаар 12 мин
Ирээгүй3
Ээлж эхлээгүй414:00-ийн ээлж
Чөлөөтэй4
Шийдэх зүйл12
Ирцийн хүсэлт5
Чөлөөний хүсэлт3
Илүү цагийн хүсэлт2
Гарах бүртгэлгүй өдөр · өчигдөр2
Хэлтсийн ирцийн тойм
Удирдлага 100%4/4
Санхүү 100%6/6
Борлуулалт 85%11/13
Үйлдвэрлэл 82%14/17
Агуулах 75%6/8

Өдрийн ирц нэг зурваст

Цагтаа, хоцорсон, ирээгүй, ээлж эхлээгүй хүмүүс нэг харцаар — тоон дээр дарахад нэрсийн жагсаалт нээгдэнэ.

Шийдэх зүйл нэг дор

Хүлээгдэж буй хүсэлт, гарах бүртгэлгүй өдөр, цалин бодохын өмнөх шалгалт — юуг шийдэхээ шууд харна.

Excel тайлан, эрх

Ирцийн тайланг Excel-ээр татах, хэн юуг харах эрх, хэлтэс, хуваарийг веб дээрээс удирдах.

Модулиуд

Хэрэгцээгээрээ өргөжүүлээрэй

Ирцийн үндсэн системээс гадна хүний нөөцийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх модулиуд. Нэмэлт модулиудыг танай байгууллагад тохиролцоогоор нээнэ.

Pro

Time Gate Chat

Ажилтнууд тусдаа чат аппаар хамт ажиллагсадтайгаа 1:1 ба бүлгээр харилцана — хариулт, дурдалт, мессеж хайлттай. Time Gate-ийн утас, нууц үгээрээ нэвтэрнэ, шинэ бүртгэл хэрэггүй. Байгууллагын админ хүсвэл унтрааж болно.

Нэмэлт

Цалингийн тооцоо

Ирцээс шууд бодно — НДШ, ХХОАТ, урьдчилгаа, тогтмол нэмэгдэл, суутгалтай.

Нэмэлт

AI туслах

Ирц, илүү цаг, чөлөөний талаар монголоор асуухад хариулж, долоо хоног бүр тойм бичнэ. Ажилтны нэр AI руу явахгүй.

Pro

Зайнаас бүртгэл

Оффисоос гадуур ажиллахдаа зураг, байршилтайгаар бүртгүүлж, менежер батална.

Pro

KPI үнэлгээ

Загвараар үнэлгээ хийж, ажилтан → менежер → удирдлагын шатаар батална.

Pro

Санал асуулга

Олон асуулттай, нөхцөлт асуулт, нэргүй горим, үр дүнг Excel-ээр.

Pro

Дижитал нэрийн хуудас

Ажилтан бүрд QR кодтой нийтийн карт — утсанд нэг товшилтоор хадгална.

Бүх багцад

Хурлын өрөө

Өрөө захиалах, давтагдах хурал, захиалга батлах, хурлын өмнө сануулах.

Бүх багцад

Үүргийн хуваарь

Жижүүр, цэвэрлэгээ зэрэг үүргийг ээлжлэн хуваарилж, ажилтанд сануулна.

Бүх багцад

Зарлал, мэдэгдэл

Хэлтэс, ажилтан сонгон зарлал, мэдэгдэл илгээж, шинэ ажилтныг танилцуулна.

Нэмэлт

Хоол захиалга

Өдрийн цэснээс захиалж, QR кодоор олгоно. Компанийн татаас, сарын тооцоотой.

Нэмэлт

ERP холболт

Odoo-оос хэлтэс, ажилтан, чөлөө, цагийн хуудсыг автоматаар татаж, API-аар өгөгдөл өгнө.

Бүх багцад

Хялбар эхлэл

Ажилтнуудаа Excel файлаас нэг дор оруулж, «Эхлэх» алхмуудаар байршил, хуваарийг тохируулна.

Үнэ

Хэрэглэгчийн тоогоор, сар бүр

Аль ч байгууллага захиалах боломжтой. НӨАТ багтсан, нэмэлт хураамжгүй.

Basic

₮4,400 / хэрэглэгч · сар
НӨАТ багтсан
  • Автомат ирц — байршил, WiFi
  • Цагийн хуваарь, ээлж
  • Чөлөө, илүү цаг, ирцийн хүсэлт
  • Ирцийн тайлан, Excel
  • Хурлын өрөө, үүргийн хуваарь

Enterprise

Захиалгаар
Танай хэрэгцээнд тохируулсан үнэ
  • Бүх Pro онцлог
  • Цалин, AI туслах зэрэг нэмэлт модуль
  • ERP (Odoo), бусад системийн холболт
  • Үйлчилгээний баталгаа (SLA)
  • Тусгай дэмжлэг

Байгууллагаа бүртгүүлж Pro багцыг 14 хоног үнэгүй турших →

Бүртгэлийг бид шалгаж баталгаажуулмагц утсанд тань SMS ирж, туршилт эхэлнэ. Дэлгэрэнгүй үнийн саналыг бидэнтэй холбогдож аваарай.

Эхлэхэд бэлэн үү?

Аль ч байгууллага, компани Time Gate-ийг ажилтнууддаа нэвтрүүлэх боломжтой. Байгууллагаа бүртгүүлээрэй — бид шалгаж баталгаажуулмагц 14 хоногийн үнэгүй туршилт эхэлнэ. Demo үзэх, үнийн санал авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Ажилтан бол бүртгүүлэх шаардлагагүй — HR тань таныг системд оруулна.

Register your organization — once we approve it, your 14-day free trial begins. Or contact our sales team for a demo and pricing.

И-мэйл: info@coremind.mn · Утас: 7704-7070 · Coremind LLC
Байгууллагын админ панел →